Чансаа өндөр барилдаанд таваас дээш давсан бөхчүүдэд улсын цол олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачилсан билээ. Тэгвэл энэ ямар учиртай хууль вэ?
Өнгөрсөн жил цар тахлын улмаас Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг тэмдэглээгүй. Харин өнгөрсөн оны наймдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Хүй мандлын дэнжид Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойг тохиолдуулан “Үндэсний бөх-Үнэт өв” улс, аймгийн цолтой 512 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулсан билээ.
Тус барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн юм. Харин шөвгийн дөрөвт улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэнбээ нар шалгарсан бол шөвгийн наймд аймгийн арслан Н.Батсайхан, Ц.Адъяа, аймгийн заан Б.Уртнасан, Э.Энх-Амгалан нар шалгарсан юм. “Үндэсний бөх-Үнэт өв” улс, аймгийн цолтой 512 бөхийн барилдааныг чансаа өндөр бөхчүүд барилдсан бөгөөд Үндэсний баяр наадмын хэмжээнд хүрэхүйц том барилдаан болсон тул цол олгох нь зөв гэж бөх сонирхогчид санал бодлоо илэрхийлээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Миний санаачилсан хуулиар бол өнгөрсөн жилийн барилдаанд амжилт гаргасан найман бөх цолоо нөхөж авна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн жил ганцхан аваргаас бусад бүх том цолтон зодоглосон, чансаа өндөр 512 бөхийн барилдаан болсон учир миний өргөн барьсан хуулиар бол өнгөрсөн жилийн барилдаанд амжилт гаргасан найман бөх цолоо нөхөж авна” гэсэн юм.
Харин түүний өргөн барьсан хууль олны шүүмжлэлийг багагүй хүртээд байгаа юм. Учир нь Б.Пүрэвдорж УИХ-д Ховд аймгаас сонгогдсон. Тэгвэл түүний санаачилсан хууль дэмжигдвэл цол бөхийн нэрсийн жагсаалтад Ховд аймгийн дөрвөн ч бөх байгаа юм. Тодруулбал, улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Ц.Адьяа нар юм.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 1 Жилийн өмнө
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө