Ц.ЭЛБЭГДОРЖ: Надад алдаж явсан үе бий. Пулемёт, онгоц, шалдан хүүхэн бол хэтрүүлэг

Admin | 2022-05-11


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хилийн цэргийн ангийн шав тавьсан асуудлаар нийгмийн сүлжээнд олны шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Тэгвэл тэрбээр энэ асуудлаар ийн хариу жиргэв.

Х.НЯМБААТАР "Чиний эзэн  шиг чинь Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн"

Тэгвэл уг асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу тайлбар өгөхдөө "Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)