ҮЙЛ ЯВДАЛ: "Ажлын байр-2022" өдөрлөг болно

Admin | 2022-05-11


Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

Монголбанкны байранд

8:00 цагт Банкны IPO сэдвээр Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй хийх уулзалт болно.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд

8:30 цагт тусгай хэрэгцээт иргэдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт болно.

15:00 цагт “Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэг” болно.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт

9:00 цагт  ”Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн тайлан, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна.

ШУТИС-ийн хичээлийн VIII байранд

9:00 цагт "Ажлын байр-2022" өдөрлөг болно.

Төрийн ордонд

9:00 цагт “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн хаалт болно.

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10:00 цагт “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулган болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

09:30 цагт Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хаалттай явагдана.

ОХУ-ын Элчин сайдын яаманд

10:00 цагт ОХУ-ыг тойрсон гадаад бодлогын нөхцөл байдал, хоёр орны харилцааны цаг үеийн асуудлаар ЭСЯ-наас хийх хэвлэлийн бага хурал хийнэ.

ХЗҮХ-ийн “Хуульчдын танхим”-д

11:00 цагт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор, Гавьяат багш Шарын Цогтоогийн “Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги” номын нээлт болно. Утас: 98066116

АН-ын төв байранд

11:00 цагт тус намын 4/11 хэвлэлийн хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Нийгмийн даатгалын сангийн санхүүд ноцтой алдаа дутагдал гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн хурал хийнэ.

“Холидэй Инн” зочид буудалд

14:00 цагт Монголын барилгын үндэсний ассоциацын гишүүн компаниудын нэгдсэн чуулган болно.

Гадаад Харилцааны Яаманд

14:00 цагт Монгол Улсын Гадаад харилцааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Улс төрийн зөвлөлдөх уулзалт болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)