Зарим сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг сунгах захирамж гаргасан байна

Admin | 2022-05-12


   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зарим сургуулийн тусгай зөвшөөрлийг сунгах захирамж гаргасан байна.

Тодруулбал үүсгэн байгуулагчдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн төрийн өмчийн 7, хувийн дөрвөн цэцэрлэг болон нэг сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг 15 жилээр сунгахыг захирамжид тусгажээ. Захирамжийг 2022 оны тавдугаар сарын 10-нд гаргасан байна.

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах сургууль, цэцэрлэг:

Түүнчлэн шинээр цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл www.license.edu.mn цахим хаягаар хүлээн авч байгааг Нийслэлийн Боловсролын Газраас мэдээлсэн.

Манай улсад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал чухал байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)