С.ГАНБААТАР: Ардын нам уйлан дуулсаар байж сонгогдсон. Одоо ажлаа хий

Admin | 2022-05-12


УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ махаа зулгааж байна даа. Ядарч байх шиг байна. Энэ 65 хүн барьж идэх гэж байна. Энэ хоёр яам л байхгүй бол Монгол Улсын хөгжил явахгүй нь гэсээр байгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр яамыг оруулж ирээд УИХ-аар батлуулсан. Гэтэл хагас жил өнгөрчхөөд байхад сайдтай, сайдгүй Монголын амьдрал яваад л байна. Сайдын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй фракцуудын зодооноо дийлэхгүй эрх баригчид ичиг. Одоо бүх зүйл нь бэлэн байхад сайдууд нь томилогдоод ажилдаа ормоор байна. Ард түмний амьдрал хэцүүдэж байна.

Хил гааль гацаанд орчихлоо. Энэ тэнэг байдлаа засна гэж Ерөнхий сайд амлаж байж томилогдсон.

Ардын нам уйлан дуулсаар байж сонгогдсон. Одоо ажлаа хий. Дотоод зодооноо хойшоо тавь" хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)