Төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Admin | 2022-05-22


Тавдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Халх голын хөндийгөөр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх төлөв гарчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)