Ой модны салбарынхан хуралдлаа

Admin | 2021-12-19


Монгол орны ой модны салбарыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний  хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  арваннэгдүгээр сард “Ойн салбарын үндэсний чуулган” төр, хувийн хэвшлийн нэгдсэн форумыг зохион байгуулсан. Чуулганы хүрээнд ойн салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага нэгдэж “Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл”-ийг байгуулж, хамтран ажиллах санамж бичгийг 18 байгууллагын төлөөлөл үзэглэсэн юм. Энэ хүрээнд мэргэжлийн холбоодын нэгдэл үүсгэн байгуулах анхдугаар хуралдаанаа өнгөрсөн баасан гарагт хийж удирдлага болон зөвлөлийн гишүүдээ баталсан байна.

Хуралдаанд 15 байгууллагын төлөөлөл биеэр оролцож "Ой модны салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл"-ийн Удирдах зөвлөлийн гишүүн 15, Хяналтын зөвлөлийн гишүүн гурав байхаар санал нэгдсэн бол Тэргүүнээр "Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл" ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Мөнхзориг, "Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо "ТББ-ын Тэргүүн Д.Өлзийбаярыг гүйцэтгэх захирлаар сонгосон.

Тус хурлаар мэргэжлийн холбоодын нэгдлийн дүрмийн төслийг танилцуулж санал авсан бөгөөд дахин бичгээр санал авч дүрмийг эцэслэн батлахаар ажиллаж байна.  “Ой модны салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр болж ажиллах бөгөөд “Тэрбум мод” үндэсний  хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, ойн тогтвортой менежментийг хөгжүүлж, ой модны салбарын мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, инженерүүдийн оролцоог хангахад тодорхой үүрэг хүлээн ажиллах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)