Татварын орлого 22.9 хувиар өсөж, 5.6 их наяд төгрөг болжээ

Admin | 2022-06-21


Татварын орлого энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөг болоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1 их наяд төгрөг буюу 22.9 хувиар өсжээ. Үүнд:

  • Татварын бусад орлого 501.5 тэрбум төгрөгөөр буюу 2.4 дахин,
  • НӨАТ 369.9 тэрбум төгрөг буюу 35.3 хувиар,
  • Нийгмийн даатгалын орлого 322 тэрбум төгрөгөөр буюу 41 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнө оны мөн үеийнхээс 8.2 нэгж хувь, Тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 5.1 нэгж хувиар өсөж, татварын бус орлого 7.6 нэгж хувь, Ирээдүйн өв сангийн орлого 5.6 нэгж хувиар буурчээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)