“Найрамдлын Эрдэнэс” зуслангийн хоёрдугаар ээлжинд 449 хүүхэд амарч байна. Зуны турш нийт 8 удаагийн ээлжээр 6-15 насны хүүхдүүд 11 бүлэгт хуваарилагдан амрана. Энд бүлгийн багш, ахлах удирдагч гээд 25 багш ажилтан ажиллаж, хүүхэд бүрийн амрах тав тухыг ханган ажиллаж байгаа аж. Зуслангийн үйл ажиллагаа, онцлогийн тухайд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын арга зүйч О.Дэлгэрмаа дараах мэдээллийг өгөв.
Ковидоос шалтгаалаад хоёр жил гэртээ байсан хүүхдүүд маань өөрийгөө илэрхийлэх, ойлголцох, гадаад орчинтой харилцах чадвар нь бага зэрэг хоцрогдсон тал багш бидэнд харагдаж байгаа. Тиймээс бид энэ жилийн зуслангийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрөө гадаад орчин, тоглоомонд суурилан багаар хамтран ажиллах, өөртөө итгэх, өөдрөг байх гэх зэрэг хувь хүний анхан шатны чадварыг нь хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч, зохион байгуулж байгаа. Энэ үйл ажиллагаагаа хүүхдийн суурь хүмүүжил, хандлага дээр суурилж явуулахыг зорьсон. Өмнө нь бид экологийн мэдлэг мэдээллийг түлхүү өгч байсан бол одоо энэ мэдлэг мэдээллийг хүүхэд бүр ямар хандлагаар хүлээж авч болох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна.
“Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагаа хэсэг завсарласан болохоор энэ жил эрэлт хэрэгцээ ихтэй, хүүхдүүд маань зуслангаа их санасан байна. Мөн зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын хүүхдүүдээс гадна төв, орон нутгийн бүх хүүхдүүдэд нээлттэй байдаг учраас амрах эрхийн бичгээ онлайн хэлбэрээр борлуулж байгаа. Манай зуслангийн хүчин чадал нэг ээлжиндээ 450 хүүхэд хүлээж авах боломжтой. Үүндээ тааруулан нийт эрхийн бичгийн тодорхой хувийг төв орон нутгаас ирж амрах хүүхдүүдэд зориулсан. Мэдээж амрах хүсэлтэй бүх хүүхдүүдийг хамруулах боломжгүй. Тиймээс манай цогцолборын зүгээс илүү олон хүүхдийг амраахын тулд зуслангаа өргөтгөх, орчин үеийн стандартад нийцсэн шинэ байртай болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16