Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ыг хийж хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг” өчигдөр хуралдлаа.
Анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд,
- ОБЕГ-аас боловсруулсан "Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах гурван зорилтод төсөл" хөтөлбөрийн танилцуулга;
- АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй "Тогтвортой аялал хөгжүүлэх төсөл - Хөвсгөл дэд хүрээнд" бүтээн байгуулалтын танилцуулга;
- Ханх сум ба Хөвсгөл нуурыг дахин төлөвлөлтийн танилцуулга;
- Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлын талаар танилцуулга хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцлээ. Мөн Хөвсгөлийн ойг хамгаалах ажлыг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газарт хариуцуулж, менежментийн төлөвлөгөө гаргахыг үүрэг болгосон байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 3 Жилийн өмнө







































