Ам.долларын өсөлтийг ч барьж чадахгүй ТӨВ БАНКНЫ ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭНГ огцруулъя

Admin | 2022-09-20


  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах талаар яриад эхэлжээ. Ингэхдээ ирэх сард нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх бололтой. Учир нь ам.долларын ханш өнөөдөр 3425 төгрөг хүрээд байна. Арилжааны банкууд их, бага хэмжээгээр ам.доллар гаргахаа зогсоожээ. Ам.долларын ханшийн өсөлтийг Төв банкнаас зохицуулах ёстой ч сүүлийн хэдэн сард ямар ч арга хэмжээ авч чадахгүй ийм өсөлтөд хүрээд байгаа. Энэ бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ажлаас нь огцруулах хангалттай шалтгаан болно. Тэгээд ч улс орны эдийн засаг хүндэрч, инфляц тогтворгүй байгаа нь Монголбанкны бодлоготой шууд хамааралтай. Энэ бүхнийг зөв бодлогоор зохицуулж чадаагүй Төв банкны ерөнхийлөгчийг ажлаас нь огцруулах нь зүйн хэрэг. Гэхдээ УИХ-ын ээлжит чуулганаар хэрхэн шийдвэрлэхийг харах үлдлээ. Харин Монголбанкнаас одоогоор ямар нэг тайлбар мэдээлэл хийгээгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)