Таван ханатай гэр шатсаны улмаас 77 настай иргэн нас баржээ

Admin | 2022-09-20


Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд таван ханатай гэр шатаж, 77 настай хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй галд өртөн нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 20-ны өдрийн 18:27 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид есөн км замыг туулан 18:36 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна. Мөн нас барсан иргэний цогцсыг дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)