ТОДРУУЛГА: Алтанбулагийн боомтоор ОХУ-аас өдөрт 260 гаруй иргэн орж ирж байна

Admin | 2022-09-21


  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр Украины дайнтай холбоотойгоор нэмэлт цэрэг татлага явуулах мэдэгдэл гаргасан. Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-аас гарах нислэгийн тийз бүгд зарагдсан талаар гадны хэвлэлүүд мэдээлсэн билээ. Харин мэдэгдлээс хойш манай улсын хилээр орж ирэх ОХУ-ын иргэдийн цуваа нэмэгдсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Яг одоогийн байдлаар бидэнд ирсэн мэдээллээр Алтанбулагийн боомт дээр бөөгнөрөл, дараалал үүссэн зүйл байхгүй. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Энэ сарын 20-нд ОХУ-ын 263 иргэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Манай улсаас ОХУ руу 556 гаруй иргэн гарсан байна. Өчигдөр буюу энэ сарын 21-нд ОХУ-ын 261 иргэн орж ирсэн, Манай улсаас 661 иргэн ОХУ руу гарсан мэдээлэл байна” гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)