Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнгөрсөн сарын 24-нд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж, WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөөх тулаанд ялалт байгуулсан билээ. Тэрбээр мэргэжлийн боксын замналдаа зургаан удаа ялж, ганц ч ялагдал аваагүй байгаа ОХУ-ын боксчин Сослан Баевтай тулалдаж, ялсан юм.
Тэрбээр тав хоногийн өмнө эх орондоо иржээ. Түүний мэргэжлийн боксын хоёр дахь тулаан нэг сарын дараа болох аж. Тэрбээр “Ирэх хоёрдугаар сард дахин тулалдаан хийнэ. Бэлтгэлээ сайн хийж, тулалдаандаа амжилт үзүүлэх болно. Мэргэжлийн боксын бүх бүсийг авахыг хүсэж байна" гэдгээ илэрхийлжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 2 Жилийн өмнө