2022 онд том тэргэл сар гурван удаа гарна

Admin | 2022-01-03


2022 онд тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүдийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс нэрлэжээ. Тодруулбал, энэ сарын 18-нд тэргэл сар нартай эсрэг тохиож сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдах аж. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 07 цаг 48 минутад тохиож буй. Мөн 2022 онд том тэргэл сар гурван удаа гарна. Тухайн өдөр сар дэлхийд хамгийн ойр ирж байгаа учир ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарах аж. Тэргэл сартай өдрүүд 

  • 2022 оны зургаадугаар сарын 14 
  • 2022 оны долоодугаар сарын 14
  • 2022 оны наймдугаар сарын 12

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)