Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан билээ. Тэгвэл уг айлчлалын үеэр Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлжээ. Тэрээр "БНХАУ-ын төв банк хэд хэдэн бүс нутгийн 40 улстай ойролцоогоор 590 тэрбум ам.долларын своп хэлцэл хийсэн байдаг. Энэ жагсаалтанд Монгол Улс ч багтсан төдийгүй 2023 онд своп хэлэлцээр дуусах ёстой байсан. Тэгвэл төрийн тэргүүний БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд ирэх оны долдугаар сард дуусах байсан Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар болжээ. Уг асуудлыг сунгах саналыг манай талаас өнгөрсөн хоёрдугаар сард дэвшүүлж байсан бөгөөд энэ удаагийн төрийн айлчлалаар баталгаажуулж, хугацаа нь болохоор сунгана гэдгээ Хятадын талаас илэрхийлсэн. Хугацаа болно гэдэг нь гэрээний дагуу албан ёсоор 3-4 сарын өмнө Монгол Улс хүсэлтээ гаргана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ирэх оны 4-р сард манай улс своп хэлэлцээрийг сунгах хүсэлтээ албан ёсоор өгч, баталгаажуулах боломж бүрдсэн" гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журм...
tentsver.mn | 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичг...
tentsver.mn | 14 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19