Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

Admin | 2022-01-04


Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт товлосон боловч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Кёкүшюзан Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааны товыг дахин хойшлууллаа.

Тодруулбал, шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)