МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал энэ сарын 8-нд болно

Admin | 2022-01-04


Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 01-р сарын 08-ний өдөр 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1. "Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн зарим заалтад өөрчлөлт оруулах,

2. Бөхийн өмсгөлийн стандарт тогтоох

3. Бусад асуудал

Цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаа танхимаар болон цахимаар оролцож болох бөгөөд товлосон өдөр, цагт хуралдаа идэвхтэй оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)