Авлигатай тэмцэх газар “нүүрсний хулгай”-чдад боломж олгоод байна уу

Admin | 2023-01-03


   АТГ-аас УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Эрхэт Монгол” группын ерөнхийлөгч Х.Мандахбаяр нарыг гэр болон ажлын байранд нэгжлэг хийжээ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд зарим гишүүний өрөөнд нэгжлэг хийж чадаагүй гэх. Ямартай ч нарийн задбал дээрх хүмүүс нүүрсний хулгайтай ямар нэг байдлаар нэр холбогдож байгааг хэвлэлийн мэдээллийнхэн хангалттай дэлгэж буй.  Хамгийн сонирхолтой АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой 17 нэрийг нийтэд зарлаад гурван долоо хоног болж буй. Уг нэрсийн дунд “Эрхэт Монгол” группын ерөнхийлөгч Х.Мандахбаярын нэр зарлагдсан. Гэтэл АТГ-аас гурван долоо хоногийн дараа нэгжлэг хийсэн нь “но”-той хүмүүст “но”-гоо нуух хангалттай хугацаа олгосон харагдаж байна.

Хэрэв ямар нэг байдлаар нүүрсний хулгайд оролцсон байлаа гэхэд хэргийн сэжүүрээ нуун дарагдуулах хангалттай хугацаа. Тэгэхээр манай хууль хяналтын байгууллагынхан эхлээд буруутай байж магадгүй хүмүүс гэж нэрийг нь хэлж “хамаг юмаа нуугаарай” гэсэн шиг араас нь нэгжлэг хийдэг болоо юу. Эсвэл хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг бид ойлгохгүй байна уу.

Ганц энэ жишээ ч биш. Нүүрсний хулгайд холбогдуулан зарласан 17 хүнээс лав хоёр нь өнөөдөр Монгол Улсын хилээр гараад явчихсан. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар хилээр гараад явчихсан. Үүнийг АТГ-аас “Хилийн хориг тавиагүй. Хэргийг нь шалгаж байгаа” хэмээн яриад хээвнэг сууж буй. Ингээд хараад байхад нүүрсний хулгайг илрүүлж хариуцлага тооцох асуудал нэг л бүрхэг болоод явчихлаа шүү. Яг л ЖДҮ шиг юм болох вий дээ, хууль хяналтын байгууллагынхаан.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)