Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод болно

Admin | 2022-01-04


Чөлөөт бөхийн 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 19-24-ний хооронд болох бөгөөд Дэлхийн чөлөөт бөхийн холбооны албан ёсны хуваарьт орсон байна.

Монголын чөлөөт бөхийн холбооноос тэмцээн зохиох хүсэлтийг 2021 онд гаргаж байсан ч цар тахлын улмаас биелээгүй билээ. Сонирхуулахад, Ази тивийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн 2019 онд Улаанбаатар хотноо болж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)