"Омикрон" хараазүйн эмнэлэг шинэ мутацийн нэрийг өөрчлөхийг шаардаж шүүхэд ханджээ

Admin | 2021-12-01


2021.12.02

Оросын "Омикрон" хараазүйн эмнэлгийн сүлжээг үүсгэн байгуулагч, захирал Александр Падар коронавирусийн шинэ мутаци буюу омикроноос үүдэн ДЭМБ-ын   Орос дахь төлөөлөгчийн газрыг шүүхэд өгсөн байна. Энэ талаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Александр Падар 11 дүгээр сарын 30-ны өдөр Москвагийн Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлд "Омикрон" брэндийг олон нийтэд таниулах үүднээс "асар их мөнгө сурталчилгаанд зарлагдсан" хэмээсэн байна.

 "Өмнө нь олон жилийн туршид хайлтын системд "омикрон" гэсэн үг оруулахад нэн тэргүүнд нэхэмжлэл гаргагчийн хараазүйн эмнэлгийн мэдээлэл гарч ирдэг байсан. Харин одоо гагцхүү түгшүүр, айдас дагуулсан мэдээлэл л илэрч байна" хэмээн нэхэмжлэлд өгүүлжээ.

 Тиймээс бизнес эрхлэгч коронавирусийн штамм болон бусад аливаа халдварыг нэрлэхдээ "омикрон" гэсэн үг ашиглахгүй байхыг шаардаж, энэ нэр томъёог ДЭМБ-ын баримт бичгүүдээс хасуулах, хариуцагчийг 6000 рублийн хэмжээтэй тэмдэгтийн хураамжийн зардал төлөхийг шаардаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)