Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
Тэрбээр “Коронавирусийн үе дэх гамшгаас хамгаалах түвшнийг шинэчлэн баталлаа. Улбар шар түвшинд 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хориглож байсан бол 15 болголоо. Шар түвшинд 15 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хорьж байсан бол бүгдийг хүчингүй болгосон. Мөн төрийн байгууллага, хувийн хэвшилд үйлчлэх дэглэмийг ялгаатай тогтоосон байсныг болиулсан. Бүрэн албажсаны дараа дэлгэрүүлж, мэдээлэл өгнө.
Хоёрдугаар сард болох цагаан сарын баярыг төрийн байгууллагын хүрээнд золгуут хийхгүй зохион байгуулна. Иргэдэд хязгаарлаж хориглоогүй ч өндөр хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалж байна” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Баруун болон төвийн аймгуудаар цасан шуургатай
tentsver.mn | 2026-01-16
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























