Хонины ууц 250-350 мянган төгрөгийн үнэтэй байна

Admin | 2023-02-14


   Сар шинийн баярын гол идээний нэг бол хонины ууц. Хонины ууц өнөө жил жингээсээ хамаараад 250 мянган төгрөгөөс 350 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тухайлбал, 25-27 кг жинтэй хонины ууц 280 мянган төгрөгийн үнэтэй бол 30-35 кг жинтэй хонины ууц 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин 35 кг-аас дээш жинтэй хонины ууц 300 мянган төгрөгөөс 350 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин ууц чанах үйлчилгээ харилцан адилгүй үнэтэй аж. Тухайлбал, ууц чанах үйлчилгээ 60-70 мянган төгрөгийн үнэтэй бол чанасан ууцаа утуулах бол 10-20 мянган төгрөгийн нэмэгдэлтэй аж. Харин өвчүү чанах үйлчилгээ 20 мянган төгрөгийн үнэтэй бол утуулах үйлчилгээ авбал 10-20 мянган төгрөгийн үнэтэй. Дээрх үйлчилгээ нь ууц болон өвчүүний жингээс хамаарах юм байна. Мөн дайвар буюу ууцны хажууд тавигдах махыг кг-ыг нь 2000 мянган төгрөгөөр утдаг байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)