Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” болон “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
“Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” төслийн хүрээнд зудын өндөр эрсдэлтэй аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдийн чадавхыг бэхжүүлж, яаралтай тусламжийн багц олгох юм. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Ховд, Төв, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 11 аймгийн зудын эрсдэл нэн их болон их 51 сумын эмзэг бүлгийн 510 малчин өрхөд малын тооноос хамаарч 350-750 мянган төгрөг буюу айл бүр 40-80 боодол өвс, 7-20 шуудай хивэг худалдаж авах бэлэн мөнгийг, мөн тус бүрд нь 3 кг эрдэс-витамины “ Амин Тун” бэлдмэл олгох юм. Түүнчлэн өвөл хаврыг өнтэй давахад малчдад өгөх зөвлөмжийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан хүргүүлж, сургалт зохион байгуулна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Онцгой байдлын болон нөхөн сэргээх үйл ажиллагааны тусгай сан (SFERA)-ийн 223 мянган ам.долларын санхүүжилттэй уг төсөл 6 сарын турш үргэлжилнэ.
Өнгөрсөн онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтран боловсруулсан “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Нэг сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төслийн хүрээнд
1. Системтэйгээр дээж авах, лабораторийн ажилтнуудыг сургах замаар хүн эмнэлэг, хөдөө аж ахуйн салбарт тэсвэржсэн бичил биетний тандалт судалгааг эхлүүлэх
2. Хүн эмнэлэг, хөдөө аж ахуйн салбар дахь бичил биетний эсрэг эмийн хэрэглээний өнөөгийн зураглал гаргахад Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын мэдээллийн санг ашиглах
3. Бичил биетний эсрэг эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатайг малчид, олон нийтэд ойлгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Өнөөдөр дээрх хоёр төслийг хамтран хэрэгжүүлэх баримт бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нөөцийн хонины мах кг нь 8900 төгрөгөөр худалдаалагдана
tentsver.mn | 16 минутын өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдий...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 21 цагийн өмнө
Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ
tentsver.mn | 21 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажил...
tentsver.mn | 21 цагийн өмнө
Сонгуулийн автомат систем, техник хэрэгслийг шалгах тагнуулы...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16
Монголын 3х3 эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр тоглоно
tentsver.mn | 2024-04-12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар с...
tentsver.mn | 2024-04-12
Гүйлтийн замаас 48сая вон олджээ
tentsver.mn | 2024-04-12
Бүгд Найрамдах Чех Улсын “Инекон” компанийн удирдлагыг хүлээ...
tentsver.mn | 2024-04-12
“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын...
tentsver.mn | 2024-04-12
Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажэ...
tentsver.mn | 2024-04-12
Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн...
tentsver.mn | 2024-04-11
Х.НЯМБААТАР: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд...
tentsver.mn | 2024-04-11
Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засийг 2024 онд 4.1%-...
tentsver.mn | 2024-04-11