Грэммийн шагнал гардуулах ёслолыг дахин хойшлуулжээ

Admin | 2022-01-06


Грэммийн шагнал гардуулах ёслолыг энэ жил дахин хойшлуулсан байна. Зохион байгуулагчдын зүгээс коронавирусийн Омикрон хувилбарын давлаганаас үүдэж, 64 дэх удаагийн ёслолыг хоёр дахь удаагаа хойшлуулж буйг мэдээлсэн байна.

"Бидний хувьд олон нийтийн эрүүл мэнд чухал. Нэгдүгээр сарын 31-нд зохион байгуулах урьдчилсан товтой байгаа ч удахгүй албан ёсны мэдээлэл өгнө" гэж мэдэгдэл гаргажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)