Нүүрсний хулгайд холбогдсон гишүүдээ УИХ хамгаалж чадахгүй л болов уу

Admin | 1 Жилийн өмнө


Нүүрсний хулгайд холбогдсон Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлт гаргасан. Товчхондоо түүнийг хүсэлтийнх нь дагуу УИХ-аас хассан. Тэгвэл энэ долоо хоногт УИХ дахин гурван гишүүний эрхийг түтгэлзүүлэх талаар хэлэлцэнэ. Нүүрсний хулгайд холбогдоод буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх үү, үгүй юү гэдгээс УИХ-ын байр суурь ч яригдах нь тодорхой боллоо. Гишүүд ч бүрэн эрхээсээ түтгэлзэхгүйн тулд гишүүдийн саналыг авахаар их л гүйж байгаа сурагтай. 

Ямартай ч УИХ уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Хэрэв дээрх гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх шийдвэр гаргавал энэ удаагийн парламент хамгийн олон хүнээ явуулсан гэж түүхэнд бичигдэх хэмжээний тохиолдол юм. Харин явуулахгүй гишүүдээ авч үлдвэл эрх мэдэлгүй, чадваргүй парламент гэгдэж байр суурь нь гангаж эхлэх аюултай. Учир нь өнгөрсөн парламентийн хугацаанд ийм олон гишүүн гэмт хэрэгт холбогдож байсан удаагүй. Тиймээс гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлж авч үлдэх нь тийм ч мэргэн сонголт биш байж таарна. Тэглээ ч ийм шийдвэр гаргавал авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэж буй Засгийн газартайгаа бодлого зөрсөн асуудал болно. Цаашлаад улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож ч мэдэх юм. Иймд УИХ гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж чадахгүй л болов уу. Олон нийтийн хүлээлтэд шахагдаж шийдвэр гарах нь бараг тодорхой болчихлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)