АН-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой мэдэгдэл хийнэ

Admin | 2023-03-30


“Чингис хаан” музейд

08:00 цагт Стандарт, хэмжил зүйн газраас “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Төрийн ордонд

09:00 цагт Дэлхийн эмч нарын өдрөөр ЭМЯ-аас хот, хөдөөгийн 800 эмч оролцсон “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байна. 

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Багш, оюутны хөгжлийн төвд

09:30 цагт "Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих нь" сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. 

Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд

09:30 цагт Агаар, орчны бохирдлын улмаас хүүхдэд үүсэж буй өвчлөл, хорт хавдрын талаар мэргэжлийн эмч, судлаач нар мэдээлэл солилцоно.

“Корпорэйт конвеншн” төвд

10:00 цагт Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооноос “Монголын геологи, хайгуул 2023” чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдана. 

Улаанбаатар хотын гаалийн ерөнхий газарт

10:30 цагт "Цахим гааль" өдөрлөг болно.

Төв шуудангийн урд талын АН-ын байранд

11:00 цагт 3,300 оюутан залуучуудыг хамруулсан "Боловсролоороо гоёцгооё" хөтөлбөрийг танилцуулна.

АН-ын "Шонхор тауэр"-ын байранд

11:00 цагт УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой мэдэгдэл хийнэ. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-р хороонд

11:00 цагт Азийн Хөгжлийн банкны төслийн  3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан 240 хүүхдийн ортой, 17 дугаар цэцэрлэг ашиглалтад орно. 

“Үндсэн хууль” танхимд

11:00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 106 тоот танхимд

11:30 цагт Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээлэл болон цахим орчинд нийтлэгдсэн онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээллийг өгнө.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:40 цагт Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нарын тухай хийсэн шинэ уран бүтээлийн талаар Улсын төв III эмнэлгээс мэдээлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)