
Покер тоглох хоббитой Бразилийн хөлбөмбөгч, Францын “Парис Сен Жермен” багийн довтлогч Неймар өчигдөр цахим казинод тоглож байгаад нэг сая еврогоо алдсан гэж championat.com мэдээлэв. Гэмтэл авч энэ улирлын сүүлч хүртэл амарч байгаа 31 настай хөлбөмбөгч хоёр цаг үргэлжилсэн мөрийтэй тоглоомын явцад нэг сая еврогоос илүү мөнгөө алдсан байна.
Неймар покерийн тэмцээнүүдэд байнга оролцдог бөгөөд уг мөрийтэй тоглоомын олон үйл ажиллагааны нүүр царай болж харагддаг. Одоо бразил тоглогч шөрмөсөнд хийсэн хагалгаагаа эдгээж байгаа. Тэрбээр энэ улиралд талбайд гарч чадахгүй бөгөөд дараагийн улирлын бэлтгэлээ эхлэх ёстой. Неймар энэ улиралд 29 тоглолтод оролцож 18 гоол оруулж, 17 оновчтой дамжуулалт өгчээ. Довтлогч болон Францын “Парис Сен Жермен” клубийн хооронд байгуулсан гэрээ 2025 онд дуусгавар болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Монгол У...
tentsver.mn | 8 цагийн өмнө









Б.ЖАВХЛАН: Ажилласан жил цалингийн хэмжээгээр тооцон тэтгэвр...
tentsver.mn | 2023-06-08


“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон о...
tentsver.mn | 2023-06-08

Эхний таван сарын байдлаар нийт бараа эргэлт 35.3 хувиар өсч...
tentsver.mn | 2023-06-08

















