Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Admin | 2022-01-07


Монголын спортын корпорацаас зохион байгуулж буй Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Спортын 15 холбоог нэгтгэсэн улсын аварга шалгаруулах тэмцээн "Степп Арена" ордонд​ болох юм. Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зохиогдох спортын төрөл бүр албан ёсны аваргаа тодруулж байгаа бөгөөд хүндийн өргөлтөөр эхэлнэ. Спортын төв ордноос өдөр бүр тогтсон цагийн хуваарийн дагуу "Степп Арена" ордон руу автобус хөдлөх бөгөөд билет авсан болон мандаттай хүмүүст автобус үнэгүй аж. Мөн тус тэмцээнийг Монгол тв, Тэнгэр тв, MNB спорт, ETV телевиз шууд дамжуулах юм байна. Тэмцээн маргаашнаас энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)