Биткойны ханш 30 мянган ам.доллар давжээ

Admin | 2023-04-12


Дэлхийн хамгийн өндөр үнэтэй криптовалют болох биткойны ханш 2022 оны зургаадугаар сараас хойш анх удаа 30 мянган ам.доллар давсан байна. Өнгөрсөн сард өрнөсөн банкны салбарын дуулиан намжиж, хөрөнгө оруулагчид АНУ-ын Төв банкны мөнгөний бодлогын талаар илүү өөдрөг үзэлтэй болоод буй энэ үед биткойны ханш 30 мянган ам.доллароос дээшилж өслөө. Хамгийн сүүлд биткоины ханш 2022 оны зургаадугаар сарын 10-нд 30 мянган ам. доллар давж байв. Түүнээс хойш 2022 оны сүүлчээр болон 2023 оны эхний хэдэн долоо хоногийн турш 20 мянган ам.доллароос доошилж буурсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)