
Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн “YouTube” суваг хамгийн олон хандалт авч Гиннесийн амжилтын номонд орохоор болжээ. Энэ тухай “Yonhap” агентлаг хамтлагийг удирддаг “YG Entertainment” компаниас эш татан мэдээлжээ. Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар “Blackpink” хамтлагийн сувгийн видеог үзсэн нийт тоо 30 тэрбумд хүрсэн байна. Ингэснээр Өмнөд Солонгосын к-поп охидын хамтлаг Канадын дуучин Жастин Биберийг гүйцжээ.
“Blackpink” хамтлагийн “YouTube” суваг 2016 онд анх үүссэн. Тэдний сувгийн хандалт 30.3 тэрбумд хүрснээс гадна “Blackpink” 86.9 сая дагагчтай болсон байна.