Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 сарын 05-ны өдөр иргэн “Т”-ээс “Миний дүү 51 настай Т /эм/ нь оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээлэл гаргаж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд 2013 онд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”, мөн Монгол Улсын ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим хооронд 2017 онд “Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг”-үүдийн хүрээнд Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцоо хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 3 цагийн өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 4 цагийн өмнө
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 6 цагийн өмнө
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 8 цагийн өмнө
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 10 цагийн өмнө
Б.НЯМТАЙШИР: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмж...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16