
10.00 ЦАГТ:
Цөмийн судалгааны төвд: Академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Мөн ойн хүндэтгэлийн хурал МУИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд 14:00 цагт болно. Утас: 9458-2204.
10.00 ЦАГТ:
Төрийн ордонд: “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын ажиллагаа эхэлнэ.
11.00 ЦАГТ:
Д.Сүхбаатарын талбайд: Монголын Өмгөөлөгчдийн холбооны 95 жилийн ойн хүрээнд өмгөөлөгч нар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
11.00 ЦАГТ:
“ЗМ” сонины мэдээллийн төвд: Дэлхийн менторууд Монгол зочлох гэж буй талаар мэдээлнэ.
11.00 ЦАГТ:
Улсын ерөнхий прокурорын газрын үүдэнд: Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргалын “битүүмжлэх” шийдвэр нь хэрэгт шалгагдаагүй “Эрдэнийн босго” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчийг хохироож байгаа талаар хувьцаа эзэмшигчдын өмгөөлөгч мэдээлэл хийнэ. Утас: 881-19849.
11.30 ЦАГТ:
“Чингис хаан”-ы музейд: ХАС банк олон нийтэд хувьцаа гаргаж буйг танилцуулах өдөрлөг зохион байгуулна.
-ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хаврын эртэч ургамалтай танилцах өдөрлөг болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэ...
tentsver.mn | 2025-05-07










Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29





