Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй зарж, борлуулах ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхлүүлээд буй. Өнгөрсөн оноос эхлэн тус банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжиж, өнөөдрийн байдлаар нийт 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээлийн эргэн төлөлтийг хангуулахад нэн тэргүүнд бэлэн мөнгөөр төлүүлэх зарчмыг барьж байгаа аж. Мөн чанаргүй, эрсдэлтэй болсон зээлдэгчдээс үл хөдлөх хөрөнгийг нь хурааж авах зарчмаар эргэн төлөлтийг хийлгүүлж байна. Нийт эргэн төлөлтийн 1.3 их наяд төгрөгөөс 270.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө тус банкны өмчлөлд бүрэн шилжсэн байна. Үүнд бүрэн ашиглалтад орсон болон одоогоор бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгүүд багтжээ.
Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын захирал С.Мөрөн “Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэн үл хөдлөх хөрөнгөө борлуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны албан ёсны веб хуудаснаас авах боломжтой. Үл хөдлөх хөрөнгийг шат дараатайгаар борлуулахаар төлөвлөсөн төдийгүй эхний ээлжинд 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 18 үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд борлуулна. Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь үнэлгээ болгож, үүн дээр зарж, борлуулах хүртэлх хугацааны зардлыг нэмж худалдахаар төлөвлөсөн. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зургаадугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 1 Жилийн өмнө
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө