Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-ноос хойш шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж АИ92 шатахууны үнэ 2120 төгрөг болоод байсан. Тэгвэл өнөөдөр шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр нэмэгдэж 2220 төгрөг боллоо. Түүнчлэн дизелийн түлшний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 2890 төгрөг болсон байна. Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж болсон шалтгааныг дурдвал газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ тогтворжуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн шийдвэрээр АИ 92 автобензиний үнийг чөлөөлсөн байдаг. Ингэхдээ АИ-92 шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр автоматаар тооцож байхаар тохирсон билээ. Үүнээс үүдэн үнийг огцом бус 100 төгрөгөөр нэмэх зохицуулалт хийгдсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Баруун болон төвийн аймгуудаар цасан шуургатай
tentsver.mn | 2026-01-16
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө









