С.Пүрэвийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Би их уулын эрх хүү” ном хэвлэгджээ

Admin | 2022-01-13


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв агсан мэндэлсний 80 жилийн ойд зориулан зохиолчийн “Би их уулын эрх хүү” намтар эсээний номыг хэвлэжээ. “Би их уулын эрх хүү” номыг С.Пүрэвийн охин П.Нямцэцэг болон Н.Содномрэнцэн, В.Алзахгүй хянан шүүж, “Соёмбо принтинг” ХХК-д хэвлүүлсэн байна.

Зохиолч С.Пүрэв 1941 онд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. Тэрээр "Уулын цуурай", "Эх газрын чулуу" ,"Оноо илүүдэхгүй", "Уулын намар", "Эх газрын чулуу", "Сэтгэлийн илч", “Гурван говийн зэрэглээ", "Азын цэнхэр уул", "Зүрхний өчил", "Цаг цагийн урсгал”, "Усаа дагаж жаргана”, “Шинэ өдөр", "Эргүүлэг”, "Сүнс сүүдэр", "Усны гудамж", "Чулуун хаалга",  "Буурал бүрий", "Их усны хаялга", "Алаг заяа", "Уул усны дуудлага" зэрэг шилдэг бүтээлээ хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)