Тээвэрчдийн ар гэрийнхэн: Тээвэрчид тэнд цэвэр үсгүй, цахилгаангүй орчин нөхцөлд амьдарч байна

Admin | 2022-01-12


Цагаан хад боомтоос ачаа тээвэрлэдэг 4000 жолоочийн гэр бүлийнхний төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Тэд "Хил хаасны улмаас бүтэн зургаан сарын турш гэртээ ирээгүй, ээлжээ хүлээсэн жолооч нар байна. Цагаан хаданд бөмбөлгийн зарчим үйлчилж эхэлсэн бөгөөд 10-30 хүнийг нэг баг буюу нэг бөмбөлөгт оруулсан. Ингэснээр нийт 150 бөмбөлөг үүссэн.  Тээвэрчид тэнд цэвэр үсгүй, цахилгаангүй орчин нөхцөлд амьдарч байна. Мөн нэг бөмбөлгийн нэг жолоочоос халдвар илэрвэл тухайн бөмбөлгийн бүх жолоочийг хил нэвтрүүлдэггүй, хүлээлгэчихдэг. Тэгээд өнөө жолоочийн тусгаарлагдах хугацаанд их үргүй зардал гарч байна. Цагаан хаданд хамгийн сүүлд тооллого хийхэд 5200 жолооч байсан. Өдөрт 100 хүрэхгүй машин л урагшаа хил нэвтэрдэг. Энэ хооронд жолооч нар хүлээж цаг алдсаар байна. Мөн тээврийн компаниудын зардал ихээхэн өслөө. Тэгэхээр хил нэвтрээгүй буюу ажил хийгээгүй, орлогогүй болсон жолооч нарыг түрүүлж хил нэвтрүүлэх шаардлагатай байна. Мөн жолооч нарыг цахим бүртгэлд оруулах саналыг мөн тавььж байна. Маргаашийн дотор бидэнд хариу өгөхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Сангийн яамны гадаа ул боовоор таваг засаад жагсана" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)