Тайвань улсаас зудтай холбоотойгоор Монголд 50 мянган ам.доллар хандивлажээ

Admin | 2024-04-04


2024 оны 4-р сарын 3-ны өдөр Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Николай Ван Тайванийн засгийн газрыг төлөөлөн 50 мянган ам.долларыг “Каритас Монгол” байгууллагад гардуулан өгч, зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивын арга хэмжээг зохион байгууллаа. “Каритас Монгол” байгууллагын шинээр томилогдсон Тэргүүн Сандра Гарай (Sandra Garay) тус хандивын мөнгийг төлөөлөн хүлээн авч буй нь энэхүү хандивын арга хэмжээг илүү утга учиртай болгож байгаа юм.

Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын дундуур сүүлийн 50 жилд тохиогоогүй зудын гамшиг тохиолдож, дөрөвдүгээр сарын байдлаар гамшигт өртөн хорогдсон малын тоо таван сая даваад байна.

Жилээс жилд Монгол Улсад зудын гамшиг тохиодог ч энэ онд цаг агаар, уур амьсгалын огцом өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн талбай цас мөсөөр хучигдаж, зудад нэрвэгдсэн газар нутгийн цар хүрээ тэлж, Монголын олон мянган малчдын амьжиргаанд хүндрэлтэй нөхцөл байдал тулгарч байна.

“Каритас Монгол” байгууллагын Тэргүүн Сандра Гарай хэлсэн үгэндээ “Тайванийн Засгийн газар Монгол орны малчдын амьжиргаанд анхаарал хандуулж буй явдалд талархаж байна.

Тус хандивын мөнгийг Монгол орны зүүн бүсийн гурван аймаг буюу Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр зэрэг аймгууд болон Увс аймагт хариуцлагатайгаар зарцуулна гэдгээ илэрхийлсэн бөгөөд эдгээр аймгуудын өвс тэжээлийн нөөц дууссан тул яаралтай тусламж шаардлагатай байгаа билээ. Иймд манай байгууллагын зүгээс юуны өмнө малын өвс тэжээл, эм тариа, бензин түлш, дулаан хөнжил, хувцас зэргийг хангахаас гадна малын тоо толгой ихээр хорогдсонтой холбогдуулан малын сэг зэмийг тээвэрлэж, халдварт өвчин тархахаас сэргийлнэ.” гэв.

Төлөөлөгч Николай Ван хэлсэн үгэндээ “Тайванийн халуун сэтгэл хэнийг ч орхигдуулахгүй төдийгүй бид гуравдугаар сарын дундуур 2,400 ширхэг малын тэжээлийн тусламжийн багцыг хандивласан бөгөөд эдүгээ дахин мөнгөн хандив өргөж байна. Монгол Улсад суугаа олон улсын олон байгууллага, дипломат төлөөлөгчийн газрууд бүгд зудын аюулд нэрвэгдээд байгаа малчдад туслах хандивын аянд нэгдээд байгаа билээ.

Тайвань ч мөн урт хугацааны туршид Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн бөгөөд энэ удаад ч мөн малчдад туслах аянд нэгдэж байна. Каритас Монгол байгууллага олон жилийн турш Монгол орны алслагдсан бүс нутагт, ялангуяа эд материалын нөөц хомсдмол бүс нутагт тусламж үзүүлсээр ирсэн төдийгүй Тайваньчууд цаашид ч “Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна” (Taiwan Can Help, Taiwan is Helping) үзэл санааг хэрэгжүүлсээр байх болно.” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)