Монгол охиныг зодсон сурагчдад ял оноожээ

Admin | 2022-01-13


БНСУ-д 13 настай Монгол охиныг сургуулийнх нь дөрвөн сурагч нийлж зургаан цагийн турш бүлэглэж зодож, хэл амаар доромжилсон хэрэг гарсан. Гэвч уг хэрэг өнгөрсөн долдугаар сард болсон хэдий өнөөг хүртэл гэмт этгээдүүд ямар нэг шийтгэл хүлээгээгүй байсан билээ. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Хөх ордны сайтад иргэд тус хэргийн талаар гомдол гаргаж уг санал 200 мянга давсаны үндсэн дээр Ерөнхийлөгчийн ажлын алба асуудлыг анхааралдаа аваад байсан. Харин тус хэргийн шүүх хурал өчигдөр болж хэрэгт холбогдсон дөрвөн охинд хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ. Өмнө нь хоёр охиныг насанд хүрээгүй гэх шалтгаанаар үлдээж, насанд хүрсэн хоёр сурагчид ял төлөвлөөд байсан юм. Ямартай ч эл хэрэг олны анхаарал татаад байсан бөгөөд гэмт хэрэгт холбогдогчид ял сонсчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)