Шатрын Үндэсний шигшээ багийн тамирчдыг шалгаруулах тэмцээн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ

Admin | 2022-01-15


Шатрын "Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн" энэ сарын 14-нд эхэлсэн. Тэгвэл тус тэмцээнд эрэгтэй ангилалд ес, эмэгтэй ангилалд 10 шатарчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Энэхүү тэмцээнийг Монголын шатрын холбоо, шигшээ багийн алба хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд оролцож байгаа тамирчдыг танилцуулбал,

Эрэгтэй ангилалд:

Ц. Батчулуун ИМ

Г. Мөнхгал ИМ

Д. Батсүрэн ИМ

У. Насанжаргал ИМ

С. Билгүүн ИМ

Ү. Агьбилэг ОУМ

С. Ган-Эрдэнэ ОУМ

Н. Баттулга ОУМ

Э. Энхнар ДШХМ

Эмэгтэй ангилалд:

Б. Мөнгөнтуул ЭИМ

Т. Мөнхзул ЭОУМ

Ү. Үүрийнтуяа ЭИМ

А. Энхтуул ЭИМ

Б.Баярмаа ЭОУМ

Э. Хулан ДШХМ

Т. Номиндалай ДШХДМ

Б. Ану ЭДШХМ

Н. Наран-Эрдэнэ ЭДШХМ

М.Мандухай ЭДШХДМ нар оролцож байгаа юм.

Тус тэмцээн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. Тэмцээний ангилал бүрт эхний хоёр байрыг эзэлсэн шатарчин "Монголын үндэсний шигшээ багийн тамирчин"-д нэр дэвших эрх авах бөгөөд мөн ирэх есдүгээр сард зохиогдох "Азийн танхимын спортын наадам"-д эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)