Баянхонгор аймагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус аймгийн Галуут сумын Мандал баг “Ёлын гол” гэдэг газар энэ 14-ний өдрийн 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Ингэхдээ тус мэдээллийг 21:43 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тус газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэсэн хариу өгчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Баруун болон төвийн аймгуудаар цасан шуургатай
tentsver.mn | 2026-01-16
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























