Өнөөдөр 7,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Admin | 2022-01-20


Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 156, түр 2 цэг ажиллана.

Эдгээрт 158 багийн 741 эмч, ажилтан ажиллаж, 7,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

I тунд 58,

II тунд 87,

III тунд 1,772,

IV тунд 1,892 буюу нийт 3,809 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3,026 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,481 (77 хувь), 16-17 насны 27,015 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)