ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГТСАЙХАН: PCR шинжилгээны 91 хувьд омикрон хувилбар тархсан

Admin | 2022-01-20


Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: "Бид өмнө нь омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12, дотоодод бүртгэгдсэн таван тохиолдлыг зарласан. Өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 13, дотоодын сорьцод тандалт хийхэд омикрон хувилбарын зургаан тохиолдол батлагдсан. Тэгэхээр нийтдээ зөөвөрлөгдсөн 25, дотоодын 11, нийт 36 тохиолдол батлагдаад байгааг NGS шинжилгээгээр баталгаажсан. Харин PCR шинжилгээгээр нийт тохиолдлын 91 хувьд омикрон хувилбар тархсан байгаа" гэв.

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)