296 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Admin | 2 Жилийн өмнө


Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 296 тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд гурван хүн нас барснаар манай улсад цар тахлаар нийт 1947 хүн амиа алдсаныг бүртгээд байна.

ЭМЯ-наас мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 144 нь нийслэлд, 152 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 20 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 4259 хүний 92 нь нэн хүнд, 1573 нь хөнгөн, 2104 нь хүндэвтэр, 490 нь хүнд байдалтай байна.

Эх сурвалж: ЭМЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)