
Монголын үндэсний бөхийн холбоо Цэцдийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн долоо хоногт допингийн зөрчил гаргасан улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар болон тэдний эсрэг байр сууриа илэрхийлээд буй улсын харцага О.Хангай нарыг хүлээн авч уулзжээ. Тус уулзалтаар допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг сар шинийн барилдаанд зодоглуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. Дээрх асуудлаар Улсын даян аварга Н.Батсуурь өөрийн байр сууриа зарим хэвлэлд ийнхүү мэдээлжээ. Тэрбээр "Энэ бол 2020 оны наадмын асуудал. Надаас примецидан гэх бодис маш бага тунгаар илэрсэн. Баяр наадам зохион байгуулах хорооноос миний барилдах эрхийг 11 сарын хугацаанд хасах шийдвэр гаргасан. Энэ хугацаа 2021 оны зургадугаар сард дууссан буюу миний барилдах эрх нээгдсэн гэсэн үг. Нэгэнт алдаа гаргасан учраас ухамсраараа нэг жил зургаан сар барилдаагүй. Шинэ Үндсэн хуулийн барилдаанд зодоглохоор иртэл барилдуулаагүй. Хүмүүс Э.Оюунболдын жишээтэй харьцуулаад байх шиг байна. Бид хоёрынх тэс өөр хоёр асуудал. Тэр хүн өмнө нь дөрвөн өөр төрлийн хориотой бодис хэрэглээд барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан. Өнгөрсөн зун мөн давтан хэрэглэсэн байна. Журамдаа бол "Допинг хэрэглэвэл дөрвөн жил, давтан хэрэглэвэл найман жилээр барилдах эрхийг хасна" гэсэн байдаг. Энэ бол надаас хойш өрнөсөн асуудал. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болов уу. Хуулиа баримтлаад явбал миний барилдах эрх бүрэн сэргэсэн. Миний хувьд нас залуу байна. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл сургуулилтаа огт цалгардуулаагүй. Хэнд хандахаа мэдэхгүй байна. Миний барилдахыг МҮБХ эсэргүүцээд байгаа юм уу, эсвэл бөхчүүд эсэргүүцээд байгаа юм уу. Үүнийг тодорхой болгомоор байна. Шүүхийн байгууллагад хандвал би ялах нь ойлгомжтой" гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хэрцгийгээр бэр эгчийнхээ амийг хөнөөсөн этгээдэд 20 жил хор...
tentsver.mn | 10 цагийн өмнө

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны ажлын тайланг...
tentsver.mn | 11 цагийн өмнө



Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны хувь...
tentsver.mn | 16 цагийн өмнө

Хөгжлийн банкны сонсголд дуудагдсан ГЭРЧҮҮД дахиад л ИРЭХГҮЙ...
tentsver.mn | 16 цагийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажи...
tentsver.mn | 16 цагийн өмнө


Төслийн үлдэгдэл санхүүжилтийг сумдын ЭМТ-ийн усан хангамжий...
tentsver.mn | 17 цагийн өмнө

Засгийн газар хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах т...
tentsver.mn | 17 цагийн өмнө





УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татн...
tentsver.mn | 18 цагийн өмнө
















Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-14








Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 11 Сарын өмнө











