Ч.ОТГОНЧУЛУУ: МАН “Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмнэ” гэсэн амлалтаа мартжээ

Admin | 2022-01-26


АН-ын зүгээс цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга Ч.Отгончулуу эдийн засаг, төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

Тэрээр “Эрх баригч буюу МАН “Тэтгэвэр тэтгэмжийг инфляцтай уяалдуулж нэмнэ” гэсэн амлалтаа мартжээ. Инфляц албан бусаар 60-70 хувьтай байна. Тэгвэл үүнтэй тэтгэврийн хэмжээ уялдаж өсөхгүй байна. Ойролцоогоор 1,8 их наяд төгрөг тэтгэвэр, тэтгэжид төсөвлөгдсөн. Гэсэн хэдий ч тэтгэвэр тэтгэмж авдаг иргэдийн худалдан авах чадвар өмнөх үеүдтэй харьцуулбал 40 хувиар буурсан. Нэг үгээр иргэдийн амьдралын чанар эрс доройтсон. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх олон арга бий. 2022 онд 6 их наяд төгрөг барилга байгууламжийн бүтээн байгуулалтад төсөвлөгдсөн. Тэтгэврийн нийт фондоос 3 дахин их мөнгө. Андлалын хөшөө бол “мөсөн уулын орой”. Энэ мэт шаардлагагүй бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Сар болгон халаалт, хамгаалалтын маш их зардал гардаг энэ ажлуудаа зогсоо. Эдгээр байгууламжуудыг зарж, хувьчлах хэрэгтэй. Төрөөс жилд хоёр удаа арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр үеэрээ түрээслэчихэд л болно, хамаагүй бага зардал гарна. Иймэрхүү түрээсийн замаар жилдээ болох хоёрхон арга хэмжээгээ төр зохион байгуулбал олон их наяд төгрөг сулрах болно. Энэ мөнгөөр төр улсдаа насаараа зүтгэсэн ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хэрэгтэй” гэлээ.

                                                                                                                         Ц.Ганчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)