Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана

Admin | 2022-02-08


Нийслэлд хотод өчигдөр нийт 1,024 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Тодруулбал,

  • I тунд 35,
  • II тунд 71,
  • III тунд 413,
  • IV тунд 505 хүн хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.6 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.594 (77.2 хувь), 16-17 насны 27.046 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)