Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) ирэх оны эхний хагаст багтаан Спутник V вакцинд шуурхай горимд ашиглах зөвшөөрөл олгох төлөвтэй байгааг ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.
“Өөрийн үйлдвэрийн Спутник V вакциныг гадаад зах зээлд гаргах тал дээр бид Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сантай идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ бол манай чиг үүрэгт багтсан ажил. ДЭМБ удахгүй вакцинд маань зөвшөөрөл олгоно гэдэгт бид найдаж байгаа. Ирэх оны эхний хагаст багтах байх гэж би бодож байна” гэж тус яамны эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Дмитрий Биричевский хэлсэн байна.
Түүний баталснаар одоо зөвшөөрөл олгоход зөвхөн бичиг цаасны ажил үлдээд байгаа гэнэ.
Коронавирусийн эсрэг үйлчилгээтэй Спутник V вакциныг одоогоор дэлхийн 71 улс хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байгаа ч ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Уг вакциныг ОХУ-ын засгийн газар 2020 оны наймдугаар сарын 11-нд албан ёсоор бүртгэж авснаар дэлхийд анхдагч болж байжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэл...
tentsver.mn | 44 минутын өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц...
tentsver.mn | 55 минутын өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХ...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэ...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 Салбар комисс байгуул...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Бразил улсын өмнөд хэсэгт оршдог Рио Гранде-ду-Сул мужид үер...
tentsver.mn | 23 цагийн өмнө