Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн мах бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12 мянган тонн мах нөөцөлжээ.
Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор махны чанар, өнгө үзэмж сайн байна. Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байна.
Нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулах аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 44 минутын өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























