Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх 39 дүгээр байрны наймдугаар давхрын цонхоор өнгөрсөн пүрэв гарагт дөрвөн настай хүүхэд унаж, гэмтжээ. Тухайн хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтворжсон талаар хэлжээ. Тухайн хүүхдийн асран хамгаалагч ах, эгчийг нь сургуулиас аваад ирэх хооронд хүүхэд унасан бөгөөд аз болоход ямар нэг зөөлөн юман дээр унасан бололтой гэдгийг эмч нар ярьсан байна. Иймд бага насны хүүхдэдээ тавих анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























